Улаанбаатар 0C

OACCC

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

ХҮТ – 13

undefined

Үүсэл хөгжил:

Тус төв нь анх 1982 онд Орон сууц ашиглалтын 9 дүгээр контор нэртэй Ус дулаан дамжуулах 6 дугаар төвийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн  2014 оны  “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай” 69 дүгээр тогтоол, ОСНААУГазрын даргын 2014 оны 10 сарын 01-ний А/62 тоот тушаалын дагуу Орон Сууц Нийтийн Аж Ахуйн системд бүтцийн өөрчлөлт хийгдэж, шинээр зохион байгуулагдсан. 

 Бүтэц зохион байгуулалт: Тус төв нь нийтлэг үйлчилгээний хэсэг, хэрэглэгчдийг хүлээн авах танхимийн хэсэг, борлуулалтын хэсэг, техник үйлчилгээний хэсгээс бүрдэх бөгөөд нийт 58 ажилтны орон тоогоор хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаа эрхэлж байна.

Үндсэн үйл ажиллагаа:

Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын 7, 8, 9, 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хамтран ажиллах гэрээт бүгд 63 орон сууц, байрны 5936 хэрэглэгч буюу айл өрхийн  21004 оршин суугч, 402 аж ахуйн нэгж байгууллагыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах зэрэг ашиглалт үйлчилгээг бүрэн хариуцан 24 цагийн турш хэрэглэгчдийн эрэлт хүсэлтийг хүлээн авч барагдуулах ажлыг тасралтгүй зохион байгуулдаг бөгөөд дээрх нутаг дэвсгэрийн 316638 м2 талбайн инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг тогтмол хангаж ажилладаг мэргэжлийн байгууллага-мэргэшсэн хамт олон болно.

Тус төв нь үйл ажиллагааныхаа хүрээнд ОСНААУГ-ын салбар Баруун түгээх төвийн харьяа УДД 107, 108, 109, 110, 111, 112 төвөөс ус дулаанаар хангагдаж бие даасан төвлөрсөн /цогц төхөөрөмжтэй/ бойлертай орон сууцны 5 байр, 143 дулааны узель, 93 цахилгааны щитны хэвийн найдвартай ажиллагааг тогтмол ханган хэрэглэгчээ дээдэлсэн тэргүүлэх чиглэлийн үйлчилгээг үзүүлж ажилладаг тэргүүний хамт олон болно.

 

Байршил: 4 хороолол, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 37 байр

Утас: 70135560, 70135562

Холбоотой мэдээ
2015-12-21 03:13:40
2015-12-21 03:21:34
2015-12-21 03:21:49
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХАНДАЛТ
Өнөөдөр: 255
30 хоногт: 15084
Нийт хандалт: 352808
Холбоотой линк